Nokia 1202 - Төхөөрөмжөө арчлах

background image

Төхөөрөмжөө арчлах
Таны төхөөрөмж онцгой дизайн, урлагийн бүтээгдхүүн

тул нямбай эдлэх хэрэгтэй. Таны баталгаат хугацааг

хамгаалахад дараах зөвлөмжүүд тусална.

Төхөөрөмжийг хуурай байлга. Хур тунадас,

чийгшил, бүх төрлийн шингэн буюу чийг электрон

хэлхээг зэврүүлж болох эрдэс агуулж болно. Таны

төхөөрөмж норвол, зайг аваад, солихынхоо өмнө

төхөөрөмжийг бүрэн хатаа.

Төхөөрөмжийг тоостой, бохир орчинд хэрэглэх

буюу хадгалж болохгүй. Түүний хөдөлдөг эд анги,

электрон элементүүд гэмтэж болно.

Төхөөрөмжийг их буюу бага хэмтэй газар бүү

хадгал. Өндөр хэм электрон төхөөрөмжийн насыг

богиносгож, зайг гэмтээх буюу зарим хуванцарыг

хайлуулах буюу матийлгаж болно. Төхөөрөмжийг

хүйтэн газраас авчран ердийн хэмд бүлээцүүлэхэд

төхөөрөмжийн дотор чийг бүрэлдэж, электрон

хэлхээний самбарыг гэмтээж болно.

Энэхүү гарын авлагад заагаагүй аргаар

төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.

Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй.

Ширүүн харьцах нь дотоод хэлхээний самбар,

нарийн механикийг эвдэж болно.

Төхөөрөмжийг цэвэрлэхэд химийн хатуу бодис,

цэвэрлэгч уусмал, угаалгын хүчтэй нунтаг бүү

хэрэглэ. Төхөөрөмжийн гадаргыг цэвэрлэхдээ

зөвхөн зөөлөн, цэвэрхэн, хуурай алчуур хэрэглэ.

Төхөөрөмжийг бүү буд. Будаг хөдөлдөг эд ангийг

гацааж, зөв ажиллахад нь саад болно.

Зөвхөн нийлүүлсэн буюу баталгаатай антенаар

хуучин антенаа соль. Баталгаагүй антен, өөрчлөлт,

нэмэлт хэрэгсэл төхөөрөмжийг гэмтээж болох

бөгөөд радио төхөөрөмжтэй холбоотой дүрэм

журмыг зөрчиж болно.

Цэнэглэгчийг дотор хэрэглэ.

Хадгалахыг хүссэн өгөгдөл, тухайлбал харилцах,

цагалбарын тэмдэглэл зэргийн нөөц хуулбарыг

хий.

Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын

тулд төхөөрөмжийг үе үе анхны байдалд оруулж,

унтраан, зайг авч бай.

Эдгээр зөвлөмжүүдийг төхөөрөмж, зай, цэнэглэгч,

аливаа дагалдах хэрэгсэлдээ нэгэн адил хэрэглэ.